Зөвлөмжийн биелэлт

Тус алба ИНЕГ-ын даргаас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/128 албан тоотоор  Аюулгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэжилтийн талаар ирүүлсэн бичиг баримтанд үндэслэн дүгнэсэн тайланг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/20 албан тоотоор ИНЕГ-т явуулсан байна.

ИНЕГ-ын НААХЗА-ны ерөнхий менежерээр томилогдсон Б. Урантөгс даргаас 2009 болон 2011-2019 оны Аюулгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэгжилтийн талаар дүгнэсэн тайлангийн талаар уулзаж ярилцах хүсэлт тавьсны дагуу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ИНЕГ-ын хурлын танхимд уулзалт хийлээ. Тус уулзалтанд НААХЗА-ны ерөнхий менежер болон хэлтсийн дарга нар, НТОЗШША-ны дарга болон шинжээч нар оролцлоо.

Уулзалтаар хэрэгжилт хангалтгүй байгаа 18 зөвлөмжийн хэрэгжилтийг тус бүрээр нь ярилцаж 1 зөвлөмжийг хэрэгжсэн гэж дүгнэн үлдсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөө гарган ажиллаж биелэлтийг дахин нэмэлт тайлбар, бичиг баримтын хамт НААХЗА-с ирүүлэхээр болов.