АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ШИНЖЛЭН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГУУДЫН II ДУГААР ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ШИНЖЛЭН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГУУДЫН II ДУГААР ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг улсад 2014 оны 5 дугаар сарын 27-оос 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ИКАО-ын Ази номхон далайн бүсийн нисэхийн осол зөрчлийг шинжлэн шалгах байгууллагуудын хоёрдугаар хуралд 30 орны 60 гаруй төлөөлөгчид хуралдлаа. Энэхүү хурлыг ИКАО-н Ази номхон далайн бүсийн шинжлэн шалгах группын дарга Чан Вин Кеонг, Хонконг улсын  Иргэний нисэхийн дарга хурлын тэргүүлэгч Норман Ло, нарийн бичгийн даргаар Япон улсын Шинжлэн шалгах байгууллагын дарга Амал Хэвавасам нар удирдаж явууллаа.

            Тус ээлжит хурлаар ИКАО-ийн Ази номхон далайн бүсийн Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах байгууллагуудын удирдлагууд хуралдаж дараах хөтөлбөрүүдийн хүрээнд хэлэлцлээ.Үүнд:

  1.  APAC-AIG/1 –ээс гаргасан дүгнэлтүүд дээр үнэлгээ хийсэн
  2. Сүүлд гарсан осол зөрчлийн тайлан тайлан болон шинжлэн шалгах үйл ажиллагаанд гарсан хөгжил дэвшил
  3. Хараат бус, бие даасан шинжлэн шалгах систем
  4. Ажлын төлөвлөгөө
  5. Бусад бизнес

  Энэ өдрүүдэд Азийн агаарын аюулгүй байдлын шинжээчдийн нийгэмлэгийн /AsisSasi/ гуравдугаар семинар зохион байгуулагдсан бөгөөд тухай үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд өөрийн улсад болсон агаарын хөлгийн осол зөрчлийг шинжлэн шалгасан үйл ажиллагаанд гарсан хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдсэн талаарх болон авсан арга хэмжээ, шалтгааныг тодорхойлсон тухай танилцууллаа. Энэхүү семинар дээр нийт 19-н  илтгэл тавигдсан бөгөөд хамгийн эхэнд Япон улсын шинжлэн шалгах байгууллагын шинжээч Накажо Ицуро нисдэг тэрэгний осол зөрчил, статистикийн талаар танилцуулга хийсэн бол манай Нислэг Техникийн Осол, Зөрчлийн Шинжлэн Шалгах Алба  “Уулархаг бүсд осолдсон агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгасан үйл ажиллагаа, авсан арга хэмжээ, аюулгүй ажиллагааны зөвлөмжийн талаар танилцуулж харилцан туршлага солилцлоо.  Доорхи илтгэлүүдийг дарж үзнэ үү:

 





Мөн Хонконгийн шинжлэн шалгах байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар санал солилцсон Хонконгийн талаас Иргэний нисэхий дарга Ноён Норман Логийн нэр дээр санамж бичгийн төслийг явуулхаар тохирсон.  Түүнчлэн Сингапур улсын шинжлэн шалгах байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэдний талаас манай шинжээч нарт далайд болон усан доор шинжлэн шалгах сургалт зохион байгуулах боломжтой мөн Монгол улсад хүйтэн цаг агаарын нөхцөлд шинжлэн шалгах үйл ажиллагааг хамтран явуулах хүсэлтэйгээ уламжилсан билээ.