Индонезийн онгоц Папуад осолдож 54 хүн амь үрэгджээ

Индонезийн онгоц Папуад осолдож 54 хүн амь үрэгджээ

Индонезийн  дотоодын нислэг хийж байсан "Trigana Air" авиа компанийн зорчигч тээврийн онгоц Папуа мужид осолджээ.

Жаяпура-Оксибил чиглэлийн тус онгоцонд нисэх багийн таван ажилтан, таван хүүхэд, насанд хүрсэн 44 нийт 54 хүн зорчиж байжээ. Гэвч ослын улмаас амьд хүн үлдээгүй гэж Индонезийн зам тээврийн сайд мэдэгдсэн байна.

Жаяпурагаас хөөрөөд хагас цаг орчмын дараа буюу орон нутгийн цагаар өдрийн 15 цагийн орчимд онгоц  диспетчерүүдэд хариу өгөхөө больсон байна. 

Онгоц газардах ёстой байсан Оксибилийн суурин бүсийн ойролцоох уулархаг газраас эд ангийг нь олсон байна. Ууланд осолдохыг нутгийн иргэд  анх харжээ.

Индонезид 2009 оноос хойш хэд хэдэн удаа онгоцны осол болжээ. 

  • 2015 оны дөрөвдүгээр сард: Жакартагийн нисэх баазаас сөнөөгч F-16 хөөрснийхөө дараа шатсан байна.
  • 2015 оны гуравдугаар сард: Уран жолоодлогын үеэр цэргийн хоёр онгоц мөргөлджээ
  • 2013 оны арваннэгдүгээр сард: Цэргийн нисдэг тэрэг Индонез, Малайзын хилийн орчимд унаснаас 13 хүн амиа алджээ
  • 2013 оны наймдугаар сард: Цэргийн нисдэг тэрэгний хаалга салж, орон сууцан дээр унажээ
  • 2012 он: Жакартагийн орон сууцан дээр цэргийн онгоц унаж, есөн хүн амь үрэгджээ
  • 2009 он: Цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд зорчиж явсан цэргийн онгоц Ява арал дээр унаж, 98 хүн амиа алджээ. 

Эх сурвалж: ВВС