Оросын Airbus A-321агаарын хөлөг Синайн хойгт сүйрчээ

Оросын Airbus A-321агаарын хөлөг Синайн хойгт сүйрчээ

Оросын нислэгийн хяналтын Росавиация байгууллага мэдэгдэхдээ 9268 дугаартай нислэгийн онгоц Москвагийн цагаар 06:51 цагт Шарм эль-Шэйхээс хөөрч Санкт Петрбургийн Пулково онгоцны буудалд 12:10 цагт буух байжээ.

Airbus A-321 загварын онгоц Улаан тэнгис дэхь Шарм эль-Шэйх амралтын газраас хөөрч Санкт Петрбург хотыг чиглэн нисэж байжээ.

Онгоцыг Оросын Когалымавиа компани эзэмшдэг юм байна. Сүүлийн мэдээгээр 217 зорчигч, онгоцны багийн гишүүн 7 хүн явжээ.

Онгоц хөөрснийхөө дараа 23 минут болоод Кипр дэхь агаарын хяналтын төвтэй холбогдох ёстой байсан ч сураггүй болсон гэнэ.

Орос болон Египетийн мэргэжилтнүүд ослын газар ажиллаж байна. Онгоц осолдсон газар нь Египетийн арми Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа алслагдмал, зэлүүд газар юм байна.

Онгоцны хар хайрцагнуудыг олоод мэдээллийг задлах ажил явагдаад эхэлжээ.

Аврах бүлгийнхэн онгоцны унасан газраас 5 км орчим зайнд зорчигчдын цогцсыг илрүүлсэн байна.

Одоогоор 150 орчим цогцос олдоод байгаа гэнэ.

Цогцоснуудыг Кайр хот руу зөөвөрлөн ДНХ шинжилгээ хийх, таниулах ажиллагаа явагдаж байна