Аэромонголиа ХХК-ийн удирлагуудад F27 Mk050, JU-8250 Агаарын хөлгийн зүүн хөдөлгүүр агаарт унтарсан ноцтой зөрчлийн эцсийн тайлангийн төслийг танилцууллаа

Аэромонголиа ХХК-ийн удирлагуудад F27 Mk050, JU-8250 Агаарын хөлгийн зүүн хөдөлгүүр агаарт унтарсан ноцтой зөрчлийн эцсийн тайлангийн төслийг танилцууллаа

Аэромонголиа ХХК-ийн F27 Mk050 (цаашид F50 гэх) маягийн, JU8250 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг 2015.10.10-ны өглөө Өмнөговь аймгийн Ханбумбат нисэх буудлаас хөөрч байхад зүүн хөдөлгүүрийн тосны даралт багассан тул онцгой тохиолдлын заавар /Abnormal procedure “engine oil not in green band”, Emergency procedure “engine oil pressure low”/ -ын дагуу зүүн хөдөлгүүрийг унтрааж нэг хөдөлгүүртэй буулт /single engine procedure/ үйлдсэн.

Тус албанаас дээрх зөрчлийг шинжлэн шалгах ажлын хэсэг байгуулж холбогдох алба, мэргэжилтэнүүдтэй уулзаж нислэгийн бодит  мэдээлэл дээр дүн шинжилгээ хийн эцсийн тайланг гаргаад Аэромонголиа ХХК-ны удирдлагуудад танилцууллаа. Мөн дээрх ноцтой зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Аюулгүй ажиллагааны 18 зөвлөмж бэлтгэн гаргасан болно.