Аюлгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ИНЕГ-тай уулзлаа

Аюлгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ИНЕГ-тай уулзлаа

2016 оны 10-р сарын 06 өдөр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга Ч.Батсайхан нартай аюулгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэгжилтийн талаар уулзлаа.

Тус албанаас 2013-2016 онд Нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой нийт 85 зөвлөмж гаргасан ба тухайн онуудад Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харъяа алба хэлтсүүдэд хүргүүлсэн байна. Иргэний Нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 8.4.7 дугаар зүйлд нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгасан дүгнэлтийг үндэслэн цаашид осол, зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх үүрэг нь Иргэний нисэхийн ерөнхий газарт заасан байдаг. 

Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгасан тайлан, дүгнэлтэд тулгуурлан гаргасан аюлгүй ажиллагааны зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, дутуу гүйцэтгэлтэй байгаа зөвлөмжийн биелэлтэнд үндэслэл бүхий албан ёсны тайлбар ирүүлхийг үүрэг болголоо.