АХЛАХ ШИНЖЭЭЧ Х.НАРАНХҮҮ “НААХЗА 20 ЖИЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛД ОРОЛЦОЖ “ENFORCEMENT - ХУУЛЬ САХИУЛАХ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВЬЛАА

АХЛАХ ШИНЖЭЭЧ Х.НАРАНХҮҮ “НААХЗА 20 ЖИЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛД ОРОЛЦОЖ “ENFORCEMENT - ХУУЛЬ САХИУЛАХ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВЬЛАА

Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын алба үүсэн байгууллагдасний 20 жилийн ойг тохиолдуулан тус газраас "НААХЗА 20 жил" сэдэвт онол-практикийн хурал 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  зохион байгуулсан байна.

  Тус хуралд НТОЗШША-ны ахлах шинжээч Х.Наранхүү “ENFORCEMENT буюу ХУУЛЬ САХИУЛАХ” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны үүсэл болоод хууль дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хүрээнд зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, нөхөн сэргээх үйл ажиллагааны талаар цогц мэдээллүүдийг өргөн тавьсан юм. Илтгэгч нь хууль сахиулах ажиллагааны талаарх Цагдаа, Гааль, Татварын байгууллагуудын чиг үүргийн талаар бус мэргэжлийн хяналтын тухайлбал Иргэний Нисэхийн хяналтын үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлоход өөрийн илтгэлийн санаагаа чиглүүлсэн байна.

                Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиосон уг онол-практикийн бага хурал Монгол Улсын Агаарын Тээврийг аюулгүй, үр ашигтай хөгжүүлэх, олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны холбогдолтой хууль, дүрэм журмыг боловсруулж мөрдөх, иргэний нисэхийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалтыг тасралтгүй хэрэгжүүлэх, энэ салбарт аюулгүй, найдвартай байдлыг хангах арга зам, цаашдын стратеги, зорилтыг оновчтой тодорхойлох ач холбогдолтой байв.