B737-800, EI-CXV агаарын хөлөг хөөрөлтийн үед чиг алдан зурваснаас гарсан ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан эцсийн тайлан

B737-800, EI-CXV агаарын хөлөг хөөрөлтийн үед чиг алдан зурваснаас гарсан ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан эцсийн тайлан

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МИАТ ХК-ний EI-CXV бүртгэлийн дугаартай, В737 -800 маягийн агаарын хөлөг хөөрөлтийн гүйлт үйлдэх үедээ чиг алдан ХБЗ-наас гарсан ноцтой зөрчлийг шинжлэн шалгаж ИНЕГ, МИАТ ХК-с ирүүлсэн санал, Ирланд улсын шинжлэн шалгах байгууллагаас ирүүлсэн дүн шинжилгээ мөн Америкийн Boeing компаниас ирүүлсэн дүн шинжилгээг үндэслэн эцсийн тайланг гаргаж албан бичгийн хамт хавсралтаар ИНЕГ болон МИАТ ХК-д хүргүүлэв. Тайлан, аюулгүй ажиллагааны зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэв. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулахаар тайланг албан бичгийн хамт хавсралтаар хүргүүллээ.