Япон улсын Тээврийн аюулгүй ажиллагааны зөвлөлийн ерөнхий захиралтай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Япон улсын Тээврийн аюулгүй ажиллагааны зөвлөлийн ерөнхий захиралтай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

ИКАО-ийн Doc 9756-ийн Хавсралт 2.2, Иргэний нисэхийн тухай хуулийн 9-р бүлгийн 42.6 хэсэгт зааснаар Япон улсын Тээврийн аюулгүй ажиллагааны зөвлөлтэй харилцан тохиролцсоны дагуу Япон улсын Тээврийн аюулгүй ажиллагааны зөвлөлийн ерөнхий захирал ноён Ютака Мацубара Монгол улсад ирж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа 2017 оны 06-р сарын 27-ны 13 цагт Зам, тээврийн хөгжлийн яамны хурлын танхимд болж агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанаар амжилттай болж өнгөрлөө. Дараа нь Япон улсын Тээврийн аюулгүй ажиллагааны зөвлөлийн ерөнхий захирал тэргүүтэй төлөөлөгчид Тус албан дээр ирж албаны үйл ажиллагаатай танилцлаа.