Хийгдэж байгаа ШША-ны тайлангууд
1. (2022.09.25) Монголиан Эйрвэйз ХХК-ний Н125 маягийн JU-6888 бүртгэлийн дугаартай нисдэг тэрэг осолдсон шалтгааныг тогтоох шинжлэн шалгах ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
техник үйлчилгээнүүдийг шалгах ажиллагаа
хөдөлгүүрийг засах үйл ажиллагааны байдалд судалгаа хийх
Их засвар хийсэн Хятад дахь нисдэг тэрэгний засварын газартай хамтран ажиллаж, техникийн баримт бичгүүдийн судалгаа хийх
Монголиан эйрвэйз ХХК-ийн Техник үйлчилгээний зааврууд, нислэгийн үйл ажиллагааны заавар В, Нислэгийн сургалтын зааврын судалгаа,
Нисгэгчийн мэдээлэл, хүний хүчин зүйлийг судалж, шалгах ажиллагаа хийгдэв.
Урьдчилсан тайлан, дүгнэлтийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Иргэний нисэхийн ерөнхий газарт 2024.01.12-ны 08/24 тоот, Монголиан Эйрвэйс ХХК-д 2024.01.12-ны 09/24 тоот, Альфа Аврора ХХК-д 2024.01.12-ны 10/24 тоот албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн.
2. -ИНД-149 /Нисэх клубын гэрчилгээжүүлэлт/ дүрмээр гэрчилгээжсэн Cleos flying club ХХК-ийн Спорт Старт Макс маягийн, JU-9088 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг 2024.03.30-ны өдөр “Буянт-Ухаа” нисэх буудалд буулт үйлдэж байхдаа эвдрэлд орж хөөрч буух зурвасны хажуугийн хяналтын шугаман дээр зогссон ноцтой зөрчлийг тус албанаас шинжлэн шалгасан тайлангийн төслийг ЗТХ-н Сайдад 2024.04.30-ны 39/24 тоот, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад 2024.04.30-ны 37/24 тоот, Cleos flying club ХХК-д 2024.04.30-ны 38/24 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.
3. Монгол улсын иргэний өмчийн “Shock Ultra” JU-8889 дугаартай хэт хөнгөн агаарын хөлөг 2024.06.30-ны өдөр, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цагаан шохойн ам хэмээх газрын орчинд осолдсон зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэв. Тушаалын дагуу шинжлэн шалгах баг томилогдон ажиллаж, шинжлэн шалгасан урьдчилсан тайлан гаргаж холбогдох газруудад хүргүүлэв.
2024.09.30-ны 64/24 тоотоор ИНЕГ-т, 65/24 тоотоор агаарын хөлгийн өмчлөгч/ашиглагчид.
4. МИАТ ХК-ний JU-1088, B737-800 агаарын хөлөг 2024.02.27-ны өдөр HKG-UBN чиглэлийн нислэгийн үед бүхээгийн битүүмжлэл алдагдсан шалтгааныг тогтоох, НТОЗШША-ны даргын 2024.03.01-ний А/04 тоот “Шинжлэн шалгах багийг томилох тухай” тушаал гаргасан. Тушаалын дагуу шинжлэн шалгах ажиллагаа явагдсан. Хийгдэж буй ажиллагаа: В737-800 агаарын хөлгийн бичлэг тайлах ажиллагаа, тоног төхрөөрөмж, эд ангийн техникийн судалгаа, дүгнэлт хийх, ашиглалтын заавар журмын биелэлт, нисэх багийн сургалт, ур чадвар, гэрчилгээжүүүлэлтэд судалгаа, шинжилгээ хийх г.м.
Шинжлэн шалгасан тайлангийн төслийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад 2024.05.13-ны 45/24 тоот, МИАТ ХК-д 2024.05.13-ны 46/24 тоот албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн.
5. 2024.06.16-ны өдөр Нью Клеос ХХК-ний Safari LSA маягийн JU9099 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг 10:53-д хөөрөөд “Скай Фрэндс-Найрамдал” чиглэлд дадлагын нислэг үйлдэж байхдаа “Хөдөлгүүрт анхааруулах гэрэл” ассан шалтгаанаар 11:14-т талбай сонгоод ТЭЦ-4-ийн харалдаа Туул голын далан доторх талбайд буулт үйлдсэн байна. Шинжлэн шалгах ажиллагаа хийгдэж байна.
TODAY
225THIS WEEK
11716TOTAL
29663