ТАНИЛЦУУЛГА
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:
“ОСОЛ, ЗӨРЧИЛ ДАВТАГДАН ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГО БҮХИЙ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ”
Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба
1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Иргэний Агаарын Тээврийг Удирдах Ерөнхий Газар / ИАТУЕГ/-ын дэргэд Нисэх техникийн улсын байцаан шалгах газар нэртэйгээр тус алба байгуулагдан ажиллаж ирсэн.
Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны эрх зүйн үндсийг 1999 онд батлагдсан “Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хуулиар тогтоож өгсөн.
Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагаанаас ангид бие даасан үйл ажиллагаа явуулах ба Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяанд ажилладаг.
Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь Чикагогийн Конвенцийн Хавсралт 13, Документ 9756, Иргэний Нисэхийн тухай Монгол Улсын Хуулийн 9 дүгээр бүлгийн дагуу иргэний агаарын хөлөг түүнтэй холбогдсон осол, зөрчлийг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх үйл ажиллагааг явуулна. Шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд хэн нэгнийг буруутгахад чиглэгдэхгүй.

албаны танилцуулга үзэх