АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБА

1980 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 32 ДУГААР ТОГТООЛООР ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙГ УДИРДАХ ЕРӨНХИЙ ГАЗАР / ИАТУЕГ/-ЫН ДЭРГЭД НИСЭХ ТЕХНИКИЙН УЛСЫН БАЙЦААН ШАЛГАХ ГАЗАР НЭРТЭЙГЭЭР ТУС АЛБА БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ ИРСЭН.

АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ 1999 ОНД БАТЛАГДСАН “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАР ТОГТООЖ ӨГСӨН.

АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБА НЬ ИРГЭНИЙ НИСЭХИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС АНГИД БИЕ ДААСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БА ИРГЭНИЙ НИСЭХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ХАРЪЯАНД АЖИЛЛАДАГ.

АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБА НЬ ЧИКАГОГИЙН КОНВЕНЦИЙН ХАВСРАЛТ 13, ДОКУМЕНТ 9756, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 9 ДҮГЭЭР БҮЛГИЙН ДАГУУ ИРГЭНИЙ АГААРЫН ХӨЛӨГ ТҮҮНТЭЙ ХОЛБОГДСОН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ, АНГИЛАХ, БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛНА. ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГАА НЬ ОСОЛ, ЗӨРЧИЛ ДАВТАГДАН ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ БӨГӨӨД ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХАД ЧИГЛЭГДЭХГҮЙ.

Taniltsuulga_alba_2025

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа, судалгааны тасаг    Бүртгэл, судалгааны мэргэжилтэн С.Баттулга

Холбоо барих утас: 7128-5040    Цахим шуудан: battulga@aaib.gov.mn  

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБАНЫ ДАРГА ЖИГЖИДИЙН ЦОЛМОН

Төрсөн газар: 1965 онд Улаанбаатар хотод Ам бүл: Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол

1981 онд Нийслэлийн 52-р дунд сургууль 1982-1985 онд ЗХУ-ын Кировоград хотын Нислэг хөдөлгөөний штурманы дунд сургууль 1993-1996 ОХУ-ын Санкт-Петербург хотын нисэхийн академи 2007 онд ТИС-ийн доктурантур Орос хэл, Англи хэл

Ажил эрхлэлтийн байдал:

1985-1987 онд Өвөрхангай аймгийн НБ-д нислэгийн удирдагчаар 1987-1989 онд МИАТ нэгтгэлийн Агаарын хөдөлгөөнийг удирдах албанд нислэгийн удирдагчаар 1989-1991 онд АХУА-нд нислэгийн ахлах удирдагч 1991-1993 онд НХҮА-ны Нислэгийн төлөвлөлтийн тасгийн дарга, НХҮА-ны дэд дарга 1993 онд ДБЯ-нд АХБанкны зээл тусламжийн хүрээнд УБ-ын Шинэ нисэх буудлын хөгжүүлэх төслийн мэргэжилтнээр “АНУ-ын “AARTEC” компанитай” 1993-1996 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын нисэхийн академид Нислэг хөдөлгөөний менежментээр 1996-1997 онд Нислэг хөдөлгөөний үндэсний төвийн Мэргэжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн 1997-1999 онд Агаарын навигацийг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн 1999-2000 онд ИНЕГ-ын НХҮТ-ийн Мэргэжлийн хэлтсийн дарга, Ерөнхий менежер 2000-2001 онд ИНЕГ-ын дэд дарга 2001-2002 онд ИНЕГ-ын Мэргэжлийн хэлтсийн дарга 2002-2006 онд ИНЕГ-ын Мэргэжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн 2006-2008 онд ИНЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга 2008-2013 онд ИНЕГ-ын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Аэродром, аэронавигацын хэлтсийн дарга, Улсын байцаагч 2013.07.08-наас ЗТЯ-ы НТОЗШША-ы даргаар томилогдон ажиллаж байна.

Name Position Education Mail Phone
1 Ханд НАРАНХҮҮ Ахлах шинжлэн шалгагч бөгөөд ШШТ-ийн дарга Техникийн инженер, Баклавр narankhuu@aaib.gov.mn 70049974
2 Чимэдбазар БУЯНБАДРАХ Нислэгийн шинжлэн шалгагч Багш нисгэгч buyanbadrakh@aaib.gov.mn 71285553
3 Чимэддорж ШИНЭБАЯР Техникийн шинжлэн шалгагч Агаарын хөлгийн инженер, Магистр shinebayar@aaib.gov.mn 71285552
4 Гантөмөр ГАНХУЯГ Нислэгийн хөдөлгөөний шинжлэн шалгагч Нислэгийн хөдөлгөөний удирдлага, Баклавр gankhuyag@aaib.gov.mn 71285018
5 Пүрэв ГЭРЭЛЧИМЭГ Техникийн шинжлэн шалгагч Техникийн инженер, Магистр gerelchimeg@aaib.gov.mn 71285099
6 Хадбаатар БАЯРМАА Санхүү, нягтлан бодогч Бизнесийн удирдлага, эдийн засагч, Баклавр bayarmaa@aaib.gov.mn 71285090
7 Саранхүү БАТТУЛГА Бүртгэл, судалгааны мэргэжилтэн   battulga@aaib.gov.mn 71285040
8 Оюунбаатар ТЭГШЖАРГАЛ Оператор, туслах ажилтан Баклавр tegshjargal@aaib.gov.mn 71285099
9 Очиртогтох НАЦАГДОРЖ Гадаад харилцаа, хуулийн мэргэжилтэн Агаарын хөлгийн инженер, Магистр o_natsagdorj@yahoo.com 71285040

 

Алсын хараа(VISION)

“Иргэний нисэхийн аюулгүй байдлыг сайжруулахад тэргүүлэх хувь нэмэр оруулдаг, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах мэргэжлийн үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх.”

Эрхэм зорилго(MISSION)

“Агаарын хөлгийн осол, зөрчлийг хараат бус, бодитой, мэргэжлийн түвшинд шинжлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоон, урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулснаар иргэний нисэхийн аюулгүй байдлыг дээшлүүлэхэд оршино.”

Зорилго

Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны зорилго нь осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэх бөгөөд хэн нэгний буруутай үйл ажиллагааны хувь, хариуцлагыг тогтооход чиглэгдэхгүй.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа, судалгааны тасаг          Бүртгэл, судалгааны мэргэжилтэн С.Баттулга

Холбоо барих утас: 7128-5040      Цахим шуудан: battulga@aaib.gov.mn

 

Стратегийн зорилт

Осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий шинжлэн шалгах ажиллагааг олон улсын түвшинд хүргэх.

Стратегийн зорилго

Монгол улсын нутаг дэвсгэрт гарсан иргэний агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа нь осол,
зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэх бөгөөд хэн нэгний буруутай ажиллагааны хувь, хариуцлагыг тогтооход чиглэгдэхгүй.

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа, судалгааны тасаг         Бүртгэл, судалгааны мэргэжилтэн С.Баттулга

Холбоо барих утас: 7128-5040     Цахим шуудан: battulga@aaib.gov.mn

 

Чиг үүрэг

Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь албаны дүрмийн 1.3, Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 42.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан агаарын хөлгийн осол, зөрчлийг Конвенцын 13 дугаар хавсралтын дагуу шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага гүйцэтгэнэ.

Тэргүүлэх чиглэл

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх, биелэлтийг хангах
Монгол улсын болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO)-ын бодлого, чиг хандлагад нийцүүлэх, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг холбогдох мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх
Иргэний нисэхийн салбарт аюулгүй байдлыг хангуулах

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа, судалгааны тасаг          Бүртгэл, судалгааны мэргэжилтэн С.Баттулга

Холбоо барих утас: 7128-5040     Цахим шуудан: battulga@aaib.gov.mn