2026.02.11
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ирүүлсэн Зөвлөмж

Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ын 4.1-т заасан “Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар гадаадад айлчлах, албан хэргээр зорчих, олон улсын арга хэмжээнд оролцох, албан ёсны яриа хэлэлцээ явуулахдаа удирдамжийн төсөл боловсруулж, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж санал авна” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, гадаадын албаны төлөөлөгчтэй уялдаа зохицуулалтгүйгээр харилцаа, холбоо тогтоох, гадаад айлчлал, албан томилолт хэрэгжүүлэх, урьдчилан зөвшөөрөл авалгүй хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, яриа хэлцээ хийх зэрэг зөрчлүүд гарсаар байгаа нь төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдал, аюулгүй байдал, төрийн нууцыг алдагдуулах эрсдэл учруулж, Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
Иймд, Монгол Улсын үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал болон төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төр, засгийн бүх түвшинд гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн баримт бичгүүдийг чанд мөрдөж ажиллахыг хүсье.
Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахтай холбоотой гарсан зөвлөмж, журмуудыг та бүгдийн ажлын хэрэгцээнд хавсарган хүргүүлж
байна.

 

 

Zvlmz_hrgleh_tuhaj_2

Хуваалцах :