Бидний тухай

Байгууллагын түүх

НИСЛЭГ ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБА
1980 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 32 ДУГААР ТОГТООЛООР ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙГ УДИРДАХ ЕРӨНХИЙ ГАЗАР / ИАТУЕГ/-ЫН ДЭРГЭД НИСЭХ ТЕХНИКИЙН УЛСЫН БАЙЦААН ШАЛГАХ ГАЗАР НЭРТЭЙГЭЭР ТУС АЛБА БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ ИРСЭН.
НИСЛЭГ ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ 1999 ОНД БАТЛАГДСАН “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАР ТОГТООЖ ӨГСӨН.
НИСЛЭГ ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБА НЬ ИРГЭНИЙ НИСЭХИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС АНГИД БИЕ ДААСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БА ИРГЭНИЙ НИСЭХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ХАРЪЯАНД АЖИЛЛАДАГ.
НИСЛЭГ ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБА НЬ ЧИКАГОГИЙН КОНВЕНЦИЙН ХАВСРАЛТ 13, ДОКУМЕНТ 9756, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 9 ДҮГЭЭР БҮЛГИЙН ДАГУУ ИРГЭНИЙ АГААРЫН ХӨЛӨГ ТҮҮНТЭЙ ХОЛБОГДСОН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ, АНГИЛАХ, БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛНА. ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГАА НЬ ОСОЛ, ЗӨРЧИЛ ДАВТАГДАН ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ БӨГӨӨД ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХАД ЧИГЛЭГДЭХГҮЙ.

Удирдлага

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ НИСЛЭГ ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБАНЫ ДАРГА ЖИГЖИДИЙН ЦОЛМОН

Төрсөн газар: 1965 онд Улаанбаатар хотод Ам бүл: Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол

1981 онд Нийслэлийн 52-р дунд сургууль 1982-1985 онд ЗХУ-ын Кировоград хотын Нислэг хөдөлгөөний штурманы дунд сургууль 1993-1996 ОХУ-ын Санкт-Петербург хотын нисэхийн академи 2007 онд ТИС-ийн доктурантур Орос хэл, Англи хэл

Ажил эрхлэлтийн байдал:

1985-1987 онд Өвөрхангай аймгийн НБ-д нислэгийн удирдагчаар 1987-1989 онд МИАТ нэгтгэлийн Агаарын хөдөлгөөнийг удирдах албанд нислэгийн удирдагчаар 1989-1991 онд АХУА-нд нислэгийн ахлах удирдагч 1991-1993 онд НХҮА-ны Нислэгийн төлөвлөлтийн тасгийн дарга, НХҮА-ны дэд дарга 1993 онд ДБЯ-нд АХБанкны зээл тусламжийн хүрээнд УБ-ын Шинэ нисэх буудлын хөгжүүлэх төслийн мэргэжилтнээр “АНУ-ын “AARTEC” компанитай” 1993-1996 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын нисэхийн академид Нислэг хөдөлгөөний менежментээр 1996-1997 онд Нислэг хөдөлгөөний үндэсний төвийн Мэргэжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн 1997-1999 онд Агаарын навигацийг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн 1999-2000 онд ИНЕГ-ын НХҮТ-ийн Мэргэжлийн хэлтсийн дарга, Ерөнхий менежер 2000-2001 онд ИНЕГ-ын дэд дарга 2001-2002 онд ИНЕГ-ын Мэргэжлийн хэлтсийн дарга 2002-2006 онд ИНЕГ-ын Мэргэжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн 2006-2008 онд ИНЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга 2008-2013 онд ИНЕГ-ын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Аэродром, аэронавигацын хэлтсийн дарга, Улсын байцаагч 2013.07.08-наас ЗТЯ-ы НТОЗШША-ы даргаар томилогдон ажиллаж байна.

Ажилтан

Name Position Education Mail Phone
1 С.Баттулга Бүртгэл, судалгааны мэргэжилтэн battulga@aaib.gov.mn 71285040
2 Ч.Буянбадрах Нислэгийн шинжээч Багш нисгэгч buyanbadrakh@aaib.gov.mn 71285553
3 Г.Ганхуяг Нислэгийн хөдөлгөөний шинжээч gankhuyag@aaib.gov.mn 71285018
4 П.Гэрэлчимэг Техникийн шинжээч Техникийн инженер, Магистр gerelchimeg@aaib.gov.mn 71285090
5 Х.Наранхүү Ахлах шинжээч, ШШТ-ийн дарга Техникийн инженер, Баклавр narankhuu@aaib.gov.mn 70049974
6 О.Тэгшжаргал Оператор, туслах ажилтан tegshjargal@aaib.gov.mn 71285099
7 Ч.Шинэбаяр Техникийн шинжээч Агаарын хөлгийн инженер, магистр shinebayar@aaib.gov.mn 71285552

Алсын хараа

Аюулгүй, осол авааргүй орчныг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараар нь үнэлж, чадавхжуулах.

Эрхэм зорилго

Иргэний нисэхийн салбарт аюулгүй байдлыг хангах.

Зорилго

Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны зорилго нь осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэх бөгөөд хэн нэгний буруутай үйл ажиллагааны хувь, хариуцлагыг тогтооход чиглэгдэхгүй.

Стратегийн зорилт

Осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий шинжлэн шалгах ажиллагааг олон улсын түвшинд хүргэх.

Стратегийн зорилго

Монгол улсын нутаг дэвсгэрт гарсан иргэний агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа нь осол,
зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэх бөгөөд хэн нэгний буруутай ажиллагааны хувь, хариуцлагыг тогтооход чиглэгдэхгүй.

Чиг үүрэг

Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь албаны дүрмийн 1.3, Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.42.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан агаарын хөлгийн осол, зөрчлийг Конвенцын 13 дугаар хавсралтын дагуу шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага гүйцэтгэнэ.

Тэргүүлэх чиглэл

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх, биелэлтийг хангах
Монгол улсын болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO)-ын бодлого, чиг хандлагад нийцүүлэх, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг холбогдох мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх
Иргэний нисэхийн салбарт аюулгүй байдлыг хангуулах

stats

TODAY

495

THIS WEEK

4519

TOTAL

17765